Dear Love
ЗагваруудНэвтрэх

Нууцлалын бодлого

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 10 сар

Энэ бодлого нь Dear Love (dearlove.mn) таны ямар мэдээллийг, юунд, хэрхэн ашигладгийг тайлбарлана. Бид Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг баримтална.

Бидний цуглуулдаг мэдээлэл

  • Google бүртгэл: нэвтрэхэд таны нэр, и-мэйл хаяг, профайл зураг. Бид таны нууц үг, найзуудын жагсаалт, бусад Google өгөгдлийг авдаггүй.
  • Таны оруулсан агуулга: бэлгэнд оруулсан зураг, нэр, огноо, бичвэр. Зургийг хуулахаас өмнө таны утсан дээр жижигрүүлж, байршлын (GPS) болон бусад EXIF мэдээллийг устгана.
  • Захиалга: сонгосон загвар, үнэ, төлбөрийн төлөв, огноо. Төлбөрийг QPay (Wire) боловсруулдаг — бид банкны карт, дансны мэдээлэл хүлээн авдаггүй.
  • Техникийн мэдээлэл: нэвтрэлтийг хадгалах cookie.

Ашиглах зорилго

  • Таны бэлгийг үүсгэж, хадгалж, линкээр харуулах;
  • Төлбөрийг баталгаажуулах, асуудал гарвал танд туслах;
  • Үйлчилгээг сайжруулах.

Бид таны хувийн мэдээллийг худалдахгүй, таны нэрийн өмнөөс юу ч нийтлэхгүй.

Хэн харах вэ

  • Нийтэлсэн бэлгийг линкийг мэдэх хэн бүхэн харах боломжтой. Хайлтын системд бүртгэгдэхгүй ч линкээ хэнд илгээхээ анхаараарай.
  • Бэлэгт оруулсан зургууд нь шууд хаягаар (URL) нээгддэг тул хаягийг мэдсэн хүн харж болно.
  • Нийтлээгүй бэлгийг зөвхөн та харна.

Гуравдагч талын үйлчилгээ

Үйлчилгээ ажиллуулахад дараах түнш ашиглана: Supabase (өгөгдлийн сан, зураг хадгалах, нэвтрэлт — гадаад дахь үүлэн сервер), Google (нэвтрэлт), Wire / QPay (төлбөр), хостинг үйлчилгээ. Тэд зөвхөн тухайн үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай мэдээллийг боловсруулна.

Хадгалах хугацаа ба таны эрх

  • Таны бүртгэл, бэлгүүд таныг устгахыг хүсэх хүртэл хадгалагдана.
  • Та бэлгээ хүссэн үедээ нийтлэлээс буцааж болно.
  • Мэдээллээ харах, засах, бүртгэл болон бэлгүүдээ бүрмөсөн устгуулах хүсэлтээ доорх холбоосоор илгээнэ үү — бид боломжит богино хугацаанд шийдвэрлэнэ.
  • Санхүүгийн бүртгэл (захиалга, төлбөр)-ийг хуульд заасан хугацаанд хадгалах шаардлагатай байж болно.

Хүүхэд

Энэ үйлчилгээ 16-аас доош насны хүүхдэд зориулагдаагүй.

Холбоо барих

Мөн үзэх: Үйлчилгээний нөхцөл · Буцаалтын бодлого

© 2026 Dear Love · Улаанбаатарт хийвТөлбөрийг QPay-ээр (Wire) хүлээн авна
Үйлчилгээний нөхцөлНууцлалБуцаалт